Kategoriak: All

arabera sodbileg enkhbold 4 years ago

472

Исгэрэх урлаг

Монголчуудын дунд исгэрэх урлаг нь онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь өөрийн гэсэн нарийн дэг жаягтай байдаг. Исгэрэх үед амны хөндий хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж, шүд, уруул нь ая эгшиг үүсгэхэд оролцдог.

Исгэрэх урлаг

Исгэрэх урлаг

video

l

Үүрэг

Үүнд хүний шүд, уруул ая эгшиг үүсгэх хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж, амны хөндий бол цуурайн хайрцаг буюу чавхдаст хөгжмийн зэмсгийнхээр бол царын үүрэг гүйцэтгэдэг байна.

Ардын хэлээр

Хисгэрээ
Тайлбар

Хий = салхи

Цээрлэх

Монголчууд өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг сэрүүн өдөр исгэрдэггүй, ямар нэгэн салхитайд исгэрдэггүй. Гагцхүү зун намрын цэлмэг нартай өдөр, бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо, эсгий зулж байхдаа, ноос савж байхдаа исгэрэхийг цээрлэдэг. Монгол хүн малаа услахад заавал исгэрдэг нь морь малыг ус уухад аятай таатай болгон, ангаа цангааг нь тайлан, тавтай ундаалахад нь тус болог гэсэн санаатай юмсанж. Мөн аян замд элэгдэн яваа халуун хөлстэй морь, ширүүн туусан адуу мал шууд ус уудаггүй, хормын төдий ч болов сэрүүцэн сэхээ авч байж ус унд амтлан уудгийг малчин монголчууд ажил үйлсийнхээ явцад ажиж мэдсэн тэр учир юм. Ноос савах, эсгий хийхэд хэдий бүгчимдэн халууцавч, салхи урих хэрэггүй, харин ч үүдэн тэнгэрээс авхуулаад галын эзэн, эрийн сүлд тэнгэр гэх мэт шүтээнтэй харгалдан харшилж болзошгүй гэж үздэг байснаас тийнхүү цээрлэдэг байв.

Юу?

Исгэрэх гэдэг бол ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээн, хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх юм уу, эсхүл уруулын завсраар үлээн эгшиглэхийг хэлнэ.

Төрөл

мөн
Тагнайн

хэлнийхээ үзүүр этгээдийг хатуу тагнай өөдөө эргүүлэн завсраар нь хий түрэн эгшиг үүсгэхийн нэр билээ.

Уруулын
Шүдний

үүдэн шүдний завсраар хий түрэн үлээж эгшиг үүсгэхийн хэлнэ. Мэдээж үүнд уруул зөвхөн аяны нугалаан дээр хамхисхийж нээсхийн оролцох ялимгүй үүрэгтэй байдаг.

аман хуурдах
Цуурдах
Хөөмэйлэх
Амаар ташин дэлдэх
Аялан исгэрэх